Э.Ганзориг: Агшин бүрээ үнэ цэнэтэй байлгахыг хүсдэг
Турк, Сирийн бүс нутагт өнгөрсөн сард 8.7 баллын хүчтэй газар хөдлөлт болж, нөхөж баршгүй гамшиг тохиолдсон билээ. Энэхүү гамшгийн улмаас хэдэн зуун барилга, байшин нурж, олон мянган хүн амиа алдсан билээ. Иймд Турк болон Сирийн гамшигт өртсөн хотуудад дэлхийн улс орнуудаас сайн дурын аврагчид очиж, ажиллах үеэр Монголын онцгой байдлын алба хаагчидтай хамт Туркийн Хатай хотод ажиллаж, нөхцөл байдлыг сурвалжлаад ирсэн гэрэл зурагчин Э.Ганзориг өчигдөр "Нуранги" хэмээх гэрэл зургийн үзэсгэлэнгээ дэлгэв Сүхбаатарын талбайд дэлгэв. Иймд үзэсгэлэнгээ олон түмэнд сонирхуулж буй IToim.mn сайтын гэрэл зурагчин Э.Ганзоригтой хэсэг хором ярилцлаа.



















