Хятадад хулсны баавгайг хамгаалж үлдэх төв байгуулна
2023-06-27

Хорьдугаар зуунаас Хятадын үндэсний бэлгэдэл болсон хулсны баавгай нь 2017 он хүртэл мөхөж буй амьтны төрөл зүйлд багтаж байгаад одоо "эмзэг" төрөлд багтдаг тул олон улс, тэр дундаа БНХАУ энэ төрөл зүйлийн амьтныг хамгаалж үлдэх талаар томоохон арга хэмжээ авдаг. Энэ удаад хулсны баавгайг хамгаалж үлдэх дахин нэг төвийг Хятад байгуулахаар болжээ. 

 

SCMP сонины мэдээлснээр, Бээжингийн Фаншань дүүргийн Цинлун нуурын орчимд Хулсны баавгайг хамгаалах, судлах Хятадын төвийн баазыг байгуулахаар болсон байна. Энэ төв 1,3 мянган км талбайг хамрах бөгөөд ингэснээр хөлбөмбөгийн 190 талбайг нийлүүлсэнтэй тэнцэх нутаг дэвсгэр дээр 50 хулсны баавгай амьдрах аж.

 

Хулсны баавгайг хамгаалах төвийн барилгыг 2024 онд дуусгахаар төлөвлөж байна. Бээжин дэх бааз нь Сычуань мужаас өөр газар хулсны баавгай хамгаалах бааз байгуулсан анхны тохиолдол болох юм. Харин Сычуань мужид хулсны баавгай судалгааны гурван бааз байдаг аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин