Гишүүдийн ирц, идэвхийн байдлыг НИЙТЭД ил болгоно
Хуралдааны үеэр УИХын дарга Г.Занданшатар УИХ-ын гишүүдийн ирцийн мэдээ болон хууль эцэслэн батлахад өгсөн саналын талаарх мэдээллийг ил тод болгож иргэний мэдэх эрхийг хангахыг УИХ-ын ЁЗСХБХ болон Тамгын газарт үүрэг болголоо.

















