Хятад руу зорчиход PCR шинжилгээ шаардлагагүй болно
БНХАУ ковидын тархалттай тэмцэх зорилгоор авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдээ өнгөрсөн жилийн сүүлээр шат дараатайгаар цуцалж, улмаар 2023 оны эхээр улсын хилээ нээсэн юм. Хил нээгдэж, гадаад орноос жуулчид хүлээн авах болсон БНХАУ зорчигчдоос PCR шинжилгээний сөрөг хариуг шаардаж байсан. Харин энэ журмыг тун удахгүй цуцлахаар болжээ.



















