Чингис хаан музей ЕСӨН тэрбумаар тавилга авна
Өнгөрсөн оны аравдугаар сард Чингис хаан музей нээлтээ хийсэн. Чингис хаан Үндэсний музей нь 22500 м2 талбайтай, 10200 м2 талбай бүхий монголын анхны төрт улсууд, Монголын Их Эзэнт Улс, түүний бүрэлдэхүүний улсууд, XV-ХХ зууны үеийн Монголын хаад язгууртнууд, Дэлхий дахин ба Монголчууд, Их хааны хүндэтгэлийн өргөө зэрэг байнгын үзүүллэгийн нийт 6 танхим, түр үзэсгэлэнгийн 2 танхимтай юм.














