ZONA.MEDIA: Монголд Оросын дайны суртал ухуулгыг хэрхэн хийдэг вэ
МЕДИАЗОНА: Орос Украин руу түрэмгийлсний дараа "украин нацистуудын уур хилэн", "барууныхны үгсэн хуйвалдаантай тэмцэж" байгаа тухай суртал ухуулга Төв Азийн орнуудаар тархах болсон юм. Монгол ч үүнээс хоцорсонгүй. Энэ улсад Оросын Элчин сайдын яамны заавраар "эр зоригийн хичээл", жагсаал цуглаан зохион байгуулж байгаа бол дипломатууд АНУ энэ улсад "НАТО-ийн биолабораториудыг" шилжүүлэн байршуулах гэж байна гэж ярих болсон юм. Гэхдээ монголчууд бүгдээрээ Оросыг дэмжиж байна гэж хэлж хэрхэвч болохгүй.


















