Унгар улсын Үндэсний Ассамблейн дарга Монгол Улсад айлчилна
Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатарын урилгаар Унгар Улсын Үндэсний Ассамблейн дарга Көвер Ласло тэргүүтэй төлөөлөгчид 2023 оны тавдугаар сарын 04-нөөс 07-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.

















