Ялын бодлого чангарч, экс Ерөнхийлөгч Х.Баттулга явлаа
Ард иргэдийн эсэргүүцэл төв талбай дээр үргэлжилсээр байна. Өнгөрсөн долоо хоногт парламент яаралтай горимоор Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлав.