Politico: Хятадын компаниуд 2022 оны зунаас Орост зэвсэг нийлүүлсэн
Өөр нэг компани нь Da-Jiang Innovations Science & Technology Co. (DJI) . Энэ компани 11, 12 дугаар саруудад Арабын Нэгдсэн Эмират Улсаар дамжуулан Оросын багахан дистрибьютер компанид аккумлятор, камер гэсэн дроны сэлбэгүүдийг нийлүүлжээ. Нийтдээ дроны сэлбэгээс бүрдсэн 12 багц ачаа илгээсэн байна. Түүнчлэн 2022 оны сүүлээр Туркээр дамжуулан Орос руу Хятадад үйлдвэрлэсэн, сум үл нэвтрэх хантаазыг 800 тонн гаруйг Орос руу илгээсэн бөгөөд энэ хантаазны өртөг 10 сая орчим доллар болсшон байна.















