Дээд шүүх Л.Гантөмөрийг бүртгэж, Д.Ганбатаас татгалзсан үндэслэлээ танилцуулав
Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн өчигдрийн хуралдаанаар Ардчилсан намын даргыг бүртгэх асуудлыг авч хэлэлцсэн. Улмаар хоёр жилийн турш үргэлжилсэн маргаанд цэг тавьж, Л.Гантөмөрийг АН-ын даргаар бүртгэсэн юм.

















