Гар утас дээрэмдэж, цахим банкаар нь их хэмжээний мөнгө шилжүүлэн авсан залуусыг баривчилжээ
Шалгалтын явцад 22 настай У, 19 настай Б нар нь бүлэглэн гар утас дээрэмдэн, интернэт банкны кодыг шинээр өөрчлөн дансанд байсан мөнгийг бусдын данс руу шилжүүлэн, тээврийн хэрэгсэл худалдан авч, орон нутаг руу оргон зугтах гэж байхад нь баривчилж мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.















