Сальвадорт дээрмийн бүлэглэлийнхнийг хорих 40 мянган хүний багтаамжтай шорон байгуулжээ
Гуравдугаар сараас Сальвадорт онц байдлын дэглэм үйлчлэхээр болжээ. Энэ нь дээрмийн бүлэглэлүүд хүчирхийлэл, аллага ихээр үйлдэж байгаатай холбоотой аж. Сальвадорын эрх баригчид дээрмийн бүлэглэлүүдийн гэмт үйлдлийг таслан зогсоохын тулд цагдаагийн тусгай ажиллагааг цувралаар гүйцэтгэн, дээрмийн бүлэглэлд хамааралтайд сэжиглэн олон мянган хүнийг баривчилсан талаар ВВС мэдээлжээ.


















