Францад ТикТок-ийн үйл ажиллагааг мөрдөн шалгана
Сүүлийн үед дэлхийн улс орнууд Хятадын компанид хамааралтай ТикТок сүлжээг шалгах, хэсэгчлэн хаах арга хэмжээнүүдийг авсаар байна. Хамгийн сүүлд АНУ, Тайванийн эрх баригчид төрийн албаныхныг ТикТок ашиглахыг хориглосон бол Францын эрх баригчид энэ сүлжээний үйл ажиллагааг мөрдөн шалгахаар болжээ.

















