Газар хөдлөлтийн улмаас Туркийн гурван сая иргэн дүрвэж, хоёр сая хүн майханд амьдарч байна
Хоёрдугаар сарын зургаанд болсон газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо лхагва гарагийн байдлаар 46,1 мянгад хүрчээ. Газар хөдлөлтийн уршгаар олон суурин газар бүхэлдээ сүйрч, Антакьяд гэхэд нийт барилга байшингийн тал хувь нь нурсан байна.



















