Төрийн хэмнэлтийн хуулийн дагуу сумын Засаг дарга нар явгарчээ
Цар цахлын жилүүдэд төр бүсээ чангалж, Төрийн хэмнэлтийн хуулийг хэрэгжүүлж эхэлсэн. Сайд дарга нар машинаа хураалгаж, тансаглал танагдахаар болсон.
Цар цахлын жилүүдэд төр бүсээ чангалж, Төрийн хэмнэлтийн хуулийг хэрэгжүүлж эхэлсэн. Сайд дарга нар машинаа хураалгаж, тансаглал танагдахаар болсон.
Өнгөрсөн оны сүүлээр хорт хавдрын улмаас таалал төгссөн, домогт хөлбөмбөгчин Пелег оршуулах ёслол мягмар гарагт Бразилд болсон талаар Ассошейтед пресс агентлаг мэдээлсэн байна.
Хүмүүс түүнийг бодохдоо "HOOK" агентлагтай хууль ёсны тэмцэл хийж, энэхүү маргааныхаа хариуд үсээ хуссан гэж таамаглаж байсан билээ.
Тодруулбал, Дубайд болсон шинэ жилийн үдэшлэгт Валерий Меладзе оролцож байгааг харуулсан дүрс бичлэг цахим орчинд тархсан байна. Энэ бичлэгийг хийсэн хүн дуучинд хандан "Украин мандтугай" гэсэн үг хэлэхийг хүсжээ. Үүний хариуд Меладзе амнаасаа микрофоноо холдуулаад "Баатрууд мандтугай" хэмээн хэлээд нүдээ ирмэсэн байна. Меладзег ийнхүү хариу өгсний дараа бичлэг хийж байгаа хүн түүнийг биширч байгаагаа хэлэн хашгирахад дуучин тайвшрахыг хүсэн "бид энд улс төрөөс ангид байна" хэмээн өгүүлжээ.
“Нийгэм, улс төр, эдийн засагт тулгамдсан асуудал, гарц шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурал Төрийн ордонд эхэллээ. Хуралд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүд, эрдэмтэн судлаачид оролцож байна. Хурлын эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэллээ.
ОХУ-ын уран гулгагч, өнгөрөгч Өвлийн Олимпын од Камила Валиева "Wednesday" цувралын ихээхэн алдаршсан бүжгийн хэсгийг гала тоглолтын үеэр мөсөн дээр амилуулжээ.
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэнэ.
Киргизийн эрх баригчид уран бүтээлчид ам барьж дуулахыг хоригложээ. Энэ талаар Соёл, мэдээлэл, спорт, залуусын бодлогын яамны хэвлэлийн алба мэдээлснийг Коммерсант агентлаг дамжуулжээ.
Өнөөдөр УИХ-ын байнгын хороод, ажлын хэсгүүд хуралдана.
2023 оны төсөвт энэ жил хүүхдийн мөнгийг илүү зорилтод бүлэг рүү шилжүүлж, нийт хүүхдийн 90 хувьд олгохоор тусгасан. Одоогоор зорилтот 90 хувийг ямар шалгуураар тогтоож, хүүхдийн мөнгийг хэрхэн олгох эсэх нь тодорхойгүй байна.
2023 оны цэргийн бүртгэлийг нэгдүгээр сарын 4-30-ны өдрүүдэд орон даяар гурван сувгаар хийх аж. Иргэд www.e-Mongolia.mn сайт, E-Mongolia гар утасны аппликэйшн болон төрийн үйлчилгээний оператораар дамжуулан бүртгэлд хамрагдах боломжтой.
Хятадад коронавирусийн халдвартай тэмцэх хатуу хязгаарлалтыг цуцалсны дараа өвчний дэгдэлт эрчимжиж байна. Олон улсын хэвлэлүүдийн мэдээлснээр, Хятадад эмнэлгүүд дүүрч, нэн шаардлагатай эм бэлдмэлүүд хомстжээ.
Өнөөдөр ихэнх нутгаар цас орохгүй, цаг агаар тогтуун байна
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан “Орхоны хөндийд хот байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг өнөөдөр (2023.01.03) Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.
Өнгөрсөн оны намраас олон салбарынхан цалин хөлсийг нэмэгдүүлэхийг шаардан Их Британид ажил хаяж байсан. Энэ удаад төмөр замчдын ажил хаялт эхэлсэн бөгөөд нэгдүгээр сарын гуравны өдөр эхэлсэн энэ ажил хаялт таван өдөр үргэлжилнэ гэж AFP агентлаг мэдээлсэн байна.
Цар тахлаас өмнө жилд 500 мянга орчим хятад жуулчин хүлээж авдаг байсан Марокко улс Хятадаас ямар ч жуулчин нэвтрүүлэхгүй гэж мэдэгдсэн. Ингэснээр Хятадаас жуулчин хүлээн авахыг хориглосон цорын ганц улс болж байна. Харин Швед, Австрали зэрэг орнууд энэ долоо хоногт багтаж зохих журмыг нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа аж.
Өвөлжилтийн байдлын талаарх Монгол Улсын Шадар сайдын мэдээллийг сонсож байна.
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар өвөлжилтийн байдлын талаарх Монгол Улсын Шадар сайдын мэдээлэл сонсож байна.
БНСУ-ын SBS телевизийн бүтээл “Payback” киноны зураг авалтын зарим хэсгийг Монголд хийжээ. Ын Ён хэмээх эр Монголд үйл ажиллагаа явуулж, нутгийн иргэдтэй сайхан харилцаатай, их ашиг олон сайхан амьдарч байсан ч нэг өдөр БНСУ-аас ярьсны дараа нутаг буцаж, өөрт нь ачлалтай хандаж байсан хүндэт хүнийхээ өшөөг авахаар тэмцэл эхлүүлдэг аж.
Латвийн эрх баригчид аялал жуулчлалын татварыг нэвтрүүлэхээр зэхэж байсан ч коронавирусийн цар тахлын улмаас хойшлуулж байв. Харин энэ оноос эхлэн жуулчдад ногдуулах татвар авч эхэлсэн бөгөөд насанд хүрсэн нэг жуулчин Рига хотод аялахдаа хоног тутамд нэг еврогийн татвар төлөх аж.