ЭХЭМҮТ: Товчин зайтай чихэрнээс болж хүүхэд эрүүл мэндээрээ хохирох эрсдэл их байна
Бидний номер нэг мөрдөх дүрэм бол ЧИХЭР БОЛ БЭЛЭГ БИШ. Хэн яагаад гэдгийг мэдэхгүй ч хүүхдэд чихэр бэлэглэх ёстой, чихэр идсэн хүүхэд л илүү аз жаргалтай болох юм шиг буруу ойлголт нийгэмд олон жилийн турш байсаар л байна. Шинэ жил болох гэж байгаатай холбоотой янз бүрийн чихэр жимс идсэн хүүхдүүд товчин зайтай чихэр идэж эрүүл мэндээрээ хохирох эрсдэл ихээр гарчээ.


















