Абрамченко: Оросын компани Монголд онгоцны түлш нийлүүлэх цорын ганц нийлүүлэгч болно
Монголын хуульд зохих нэмэлт өөрчлөлтийг оруулсны дараа Монголын зах зээлд дизель түлш болон агаарын хөлгийн түлш нийлүүлэх цорын ганц нийлүүлэгч нь ОХУ-ын "Роснефть" -ийн охин компани болох боломжтой гэнэ. Ийм мэдэгдлийг Орос, Монголын засгийн газар хоорондын комиссын Оросын талын дарга Виктория Абрамченко НТВ телевизийн "Поздняков" хөтөлбөрт оролцон ярилцлага өгөх үеэрээ хийжээ.



















