Перуд болсон эсэргүүцлийн үеэр найман хүн амиа алджээ
Перугийн Ерөнхийлөгч Педро Кастильод импичмент зарлаж, түүнийг баривчилсны дараа энэ улсад олныг хамарсан эсэргүүцэл дэгдсэн юм. Эсэргүүцэгчид ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуулийг зарлаж, конгрессыг тараахыг шаардаж байгаа аж. Олон хоног үргэлжилсэн эсэргүүцлийн үеэр иргэд зам хааж, нисэх буудлууд болон цагдаагийн хэсгүүд рүү дайрч, танхайрах үзэгдэл ч газар авчээ.


















