Голомт банк мерчант үйлчилгээний хүсэлтийг онлайнаар хүлээн авч байна
Өөрийн бизнесийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулж, үйл ажиллагаагаа өргөжүүлэхийг зорьж буй эрхэм бизнес эрхлэгчдэд Голомт банкны мерчант үйлчилгээг санал болгож байна.
Өөрийн бизнесийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулж, үйл ажиллагаагаа өргөжүүлэхийг зорьж буй эрхэм бизнес эрхлэгчдэд Голомт банкны мерчант үйлчилгээг санал болгож байна.
Хятадын ТикТок олон нийтийн сүлжээ Катарт болж буй хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг дамжуулах эрх авчээ. Өмнө нь Хятадад тэмээн дамжуулах эрхийг гагцхүү телевизийн сувгууд эсвэл видеопорталууд авч байсан аж.
УИХ-ын дарга Г.Занданшатар "Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай" хуулийн талаар мэдээлэл хийлээ.
БНСУ-ын алдарт жүжигчин Хён Бин Монголд кино зураг авалттай байсан тул хүүгээ төрмөгц уулзаж чадаагүй гэх ташаа мэдээлэл цахим орчинд тархаад байсан билээ.
Гурван сансрын нисэгчийн бүрэлдэхүүн бүхий экипажтай "Шэньжоу-15" сансрын хөлөг мягмар гарагт Хятадын "Тяньгун" тойрог замын станц руу хөөрнө гэж Хятадын Жолоодлогот сансрын нислэгийн хөтөлбөрийн удирдах газар мэдээллээ.
Японы нийслэл Токио хотод жүдо бөхийн их дуулга арванхоёрдугаар сарын 3-4-нд болно. Энэ тэмцээнд 63 орны нийт 367 (эрэгтэй 216, эмэгтэй 151) тамирчин өрсөлдөх бол манай улсаас 13 жүдоч хүч үзэхээ мэдүүлжээ.
Цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс өнгөрсөн шөнө /11 сарын 28-29/ 1975 оноос хойш ажиглагдаж буй тухайн өдрийн хамгийн хүйтэн шөнө тохиосон талаар мэдээллээ.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд Хятадын томоохон хотуудад ковидтой тэмцэх хатуу хязгаарлалтуудыг эсэргүүцсэн олон нийт шөнө дунд болтол жагсаж, цуглан, эсэргүүцлээ илэрхийлэн үймээн дэгдсэн. Үүний дараа Хятадад ковидын хязгаарлалтуудыг хэсэгчлэн сулруулахаар болжээ.
Зөөлөн атлаа гүн гүнзгий хоолойгоор меланхолик, мөрөөдөмтгий, готик өнгө аястай дуунуудыг дуулсаар шүтэн бишрэгчдийн армитай болсон Билли Эйлиш ах Финнейсын хамт шинэ цомог дээр ажиллаж буйгаа нэгэн ярилцлага дээрээ мэдэгджээ.
Эрчим хүчний зохицуулах хорооноос зохион байгуулж буй Эрчим хүчний хүрэлцээ ба хэмнэлт өнөөдөр болж байна. Өнөөдрийн байдлаар эрчим хүчний салбар 1.6 их наяд төгрөгийн борлуулалттай, өр төлбөр нь 1 их наяд 80 тэрбумд хүрчээ. Жилдээ зээлийн хүүнд 60 гаруй тэрбум төгрөгийг төлж байна.
Энэ сарын 27 буюу өнгөрсөн ням гарагт болсон хүчтэй цасан шуурганы улмаас Увс аймагт хоёр гэр нурж, 140 гаруй мал хорогджээ.
Өнгөрсөн шөнө Завхан аймгийн Отгон суманд -43 градус хүрч хүйтэрсэн байна.
Хавайн арлууд дээр Мауна-Лоа галт уул сэргэжээ. Энэ галт уул дэлхийн хамгийн том идэвхтэй галт уулд тооцогддог бөгөөд сүүлийн 40 жилд анх удаа сэргэсэн талаар ВВС агентлаг мэдээлсэн байна.
Төвийн аймгуудын ихэнх хэсэг, зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу хур тунадас орно
Оросын Владивосток хотод байх Номхон далайн тэнгисийн цэргийн сургуульд өрөөндөө өөрийгөө буудан хөнөөсөн гэгдэх хурандаа Вадим Бойкогийн эхнэр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд хандан нээлттэй захидал бичсэн талаар "Эрх чөлөө" радио мэдээлжээ.
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2022 оны 11 дүгээр сарын 21-25-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 23 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 129 гомдол, мэдээллийг шалгав.
"Улаан чөтгөр" хэмээн нэрлэгдээд буй Жу Гюү Сон Өмнөд Солонгосын хамгийн ирээдүйтэй, мөн халуухан тамирчдын жагсаалтыг тэргүүлж эхлээд байна.
Иранд есдүгээр сараас эхлэн эсэргүүцэл дэгдэж, орон даяар эмх замбараагүй байдал үүссэн юм. Энэ үеэр олон хүн амиа алдаж, хэдэн мянган хүн баривчлагдсан. Эх оронд нь үүссэн энэ байдлыг эсэргүүцсэн Ираны шигшээ багийнхан Катарт тоглохын өмнө төрийн дууллаа дуулалгүй эсэргүүцлээ илэрхийлсэн нь олны анхаарлыг татаж байлаа. Тэдний энэ эсэргүүцэл нутагт нь байх ар гэрийнхэнд ноцтой үр дагавар дагуулж болзошгүй гэж ажиглагчид үзэж байв.
Шотландын мэргэжлийн хөлбөмбөгчдөд тэмцээний өмнөх бэлтгэл болон тэмцээний маргааш өдөр нь толгойгоороо бөмбөг цохихыг хориглохоор болжээ. Энэ нь Глазгогийн их сургуулийн судалгаанаас үүдсэн шийдвэр гэж ВВС агентлаг мэдээлсэн байна.
"Катар 2022" ДАШТ-ий H хэсгийн гурав дахь тоглолт Өмнөд Солонгос болон Ганын шигшээ багийн хооронд болоход 2-3 харьцаагаар Гана хожлоо.