Индонезид гэр бүлээс гадуурх харилцааг хориглосон хуулийг эсэргүүцсэн жагсаал өрнөж байна
Индонезийн хүний эрхийг хамгаалагчид Засгийн газрын ордны гадаа эсэргүүцлийн жагсаал зохион байгуулжээ. Тэд гэр бүлээс гадуурх бэлгийн харилцаанд орсон хүмүүсийг хорих ялаар шийтгэнэ гэсэн Эрүүгийн хуулийн шинэ зүйл заалтыг эсэргүүцэж байгаа аж.
















