Халтиргаа ихтэй байршлуудад давс, бодис цацаж байна
Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, гүүрүүд болон Наадамчид, Их тойруу, Шархад, Монел, Хувьсгалчдын гудамж, Гэмтлийн өгсүүр, уруу, Зайсан, Уулын зам, Бага тойруу, Галдан бошигтын гудамж, Нарны замд эхний эргэлтээр нийт 34 тонн давс, 29 тонн бодисыг 13 камаз, 1 портер машинаар цацаж байна.


















