УИХ: Газрын багц хуулийг хэлэлцэнэ
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 10.00 цагт эхэлнэ.
Өнөөдөр Алтайн уулархаг нутгаар, 18-нд нутгийн төв хэсгээр, 19-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр салхи, шуургатай байхыг анхааруулж байна.
Энэ хачирхалтай ярианы талаар ар гэрийнхэн нь Замбийн эрх баригчдад мэдээлж, холбогдох байгууллага Лемеханиг хаана байгааг тодруулна хэмээн амлажээ. Гэтэл хэдхэн сарын дараа түүнийг Украинд амиа алдсан талаарх мэдээ ирсэн байна.
Мягмар гарагт Украины хилийн ойролцоо байх Польшийн Пшеводув сууринд пуужин унасны улмаас хоёр хүн амиа алдсан юм. Энэ пуужин Орост үйлдвэрлэгдсэн пуужин байсан гэж Польшийн эрх баригчид мэдэгдсэн бол Ассошейтед Пресс агентлаг Америкийн нэрээ нууцалсан албан тушаалтнуудаас авсан эх сурвалжтайгаар мэдээлэхдээ "Оросын пуужинг устгахаар украинчууд хөөргөсөн пуужин байж болзошгүй" хэмээсэн. Мөн АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден энэ пуужинг Оросоос хөөргөсөн гэдэгт эргэлзэж байгаа бол Украины эрх баригчид үүнтэй санал нэгдэхгүй байгаагаа илэрхийлж байлаа.
Үндэсний статистикийн хорооны 2021 оны жилийн эцсийн мэдээллээр Монгол Улсад нийт 106.1 мянган хөгжлийн бэрхшээлтэй хүн байгаагийн 42.4 хувь нь төрөлхийн, 57.6 хувь нь олдмол шалтгаантай.
Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны арваннэгдүгээр сарын 16-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Флорида дахь Кеннедигийн нэрэмжит Сансрын төвийн талбайгаас 11 дүгээр сарын 16-ны өдөр Artemis 1 сар руу хөөрөх нислэгийн ажил эхэлж, SLS шинэ пуужинг сансарт хөөргөжээ. Хөдөлгүүрт асуудал гарсан, түлш алдагдсан, цаг агаарын таагүй нөхцөл тохиосон зэрэг асуудлаас болж энэ пуужинг хөөргөх ажлыг удаа дараа хойшлуулж байсан юм.
Америкийн рэпер Blueface халдлага хүний амь нас хөнөөхийг завдсан, хөнөөлт зэвсэг ашигласан, буугаар буудсан гэсэн шалтгаанаар баривчилсан талаар People сэтгүл мэдээлжээ.
Энэ удаагийн ДАШТ анх удаа Ойрх Дорнодод, Арабын хойгт, тэр дундаа исламын шашинтнууд зонхилдог, хаант засаглалтай улсад болж байна. Байгалийн хийн нөөцөөрөө дэлхийд гуравдугаарт ордог, газрын тосны томоохон эскпортлогч Катар түүхэндээ анх удаа хөлбөмбөгийн ДАШТ-ийг зохион байгуулж буй юм.
Буриадын гаалийн газрын ажилтнууд "Хиагт" автозамын шалган нэвтрүүлэх боомт дээр Монголын иргэн эмэгтэйг саатуулжээ. Түүнийг саатуулсан шалтгаан нь их хэмжээний эм нуун гаргахыг завдсантай холбоотой гэж Информ полис мэдээлсэн байна.
Улсын хэмжээнд аравдугаар сарын 38,957,902 баримт системд бүртгэгдсэн байна. Үүнээс 38,885 азтан тодорлоо.
ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар 2023 оныг Монголд зочлох жил болгон зарлахтай холбогдуулж, Хууль зүй, дотоод хэргийн яаманд Аялал жуулчлалын тухай хуулийн төслийг боловсруулж байгаа талаар мэдээлэл өглөө.
АНУ-д жил бүрийн 11 дүгээр сард гол гацуурыг сонгодог уламжлалтай. Энэ уламжлалын дагуу Зул сарын баяраар Цагаан ордны гол танхимд сүндэрлүүлэх гол гацуурыг сонгожээ. Энэ талаар МИР24 суваг мэдээлсэн байна.
Ерөнхий сайдын зүгээс оны оны арванхоёрдугаар сарын 31-нд дуусгавар болох Цар тахлын хуулийг дахин сунгахгүй буюу дуусгавар болгох байр сууриа илэрхийлсэн байна
Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн 2014-2021 оны санхүүгийн болон бусад үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын дүнг танилцуулсан.
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг яг одоо Төрийн ордонд танилцуулж байна.
Мягмар гарагт Польшийн нутаг дэвсгэрт Оросын пуужин унаж, хоёр хүний аминд хүрсэн гэх мэдээлэл гарсан. Энэ пуужин нь Оросынх биш гэж ОХУ-ын Батлан хамгаалах яам мэдэгдсэн бол Польшийн тал "пуужинг аль улс хөөргөснийг нотлох баримт байхгүй" хэмээсэн юм. Харин Ассошейтед пресс агентлаг Польшид унасан пуужин Украиных гэж нэрээ нууцалсан эх сурвалжуудаас авсан мэдээлэлтэйгээр дамжуулжээ.
Нийтдээ 91 төрөлд нэр дэвшигчдийг танилцуулжээ. Энэ удаагийн наадамд нэр дэвшсэн шагналынхаа тоогоор дуучин Бейонсе тэргүүлж байна. Тэрбээр есөн номинацид нэр дэвшээд байгаа юм.
Польшийн нутаг дээр унасан пуужинг аль улс хөөргөсөн гэдгийг батлах баримт байхгүй байгаа талаар тус улсын Ерөнхийлөгч Анжей Дуда мэдэгджээ. Гэхдээ энэ пуужинг Орост үйлдвэрлэсэн байж магадгүй гэж үзэж байгаа аж.
ШӨХТГ-аас "Сэнтрал экспресс Си Ви Эс" ХК-ийн CU сүлжээ дэлгүүрийн кассын үнэ, лангууны үнэ зөрүүтэй байгаа зөрчил илэрсэн тул 5 сая төгрөгөөр торгох торгуулийн арга хэмжээ авсан.