XX зууны Монголын автомашинуудыг харуулсан музей байгуулах мөрөөдөлтэй
Моделист Ү.Одонбаяр ярихдаа, Тээврийн салбарыг модель болгон жижгэрүүлэн хийж, хадгалаад үлдээнэ гэдэг бол эцсийн эцэст Монгол Улсын түүх л үлдэж байна гэсэн үг. Тиймээс л модель машиныг нутагшуулах, моделизмийг хөгжүүлэх хүсэлдээ хөтлөгдөж урлангаа музей болгохын тулд хичээнгүйлэн ажилладаг хэмээн ярьлаа.


















