Пентагон: Оросын армийн бие бүрэлдэхүүний хохирол 100 мянгыг давсан
Одоогоос сар орчмын өмнө "Важные истории" хараат бус хэвлэл хоёр эх сурвалжаас авсан мээдэлэлтэйгээр "Украин дахь Оросын армийн нөхөгдөшгүй хохирол 90 мянган хүн" хэмээн дамжуулж байв. Ийм мэдээллийг өгсөн хоёр хүний нэг нь Оросын Холбооны аюулгүй байдлын офицер, нөгөө нь Оросын тусгай албанд офицерээр ажиллаж байсан хүн аж.

















