ФОТО: Мартаж болохгүй түүх
Цэргийн гавьяаны Улаан тугийн одонт Монгол цэргийн музейн үзэсгэлэнгийн танхимд Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойд зориулсан “Бид мартахгүй” үзэсгэлэнгийн нээлт боллоо. Одоогоос 80 жилийн өмнө дэлхий нийтийн анхаарлыг татсан нэгэн үйл явдал Монгол Улсын нутаг дэвсгэрт болсон нь түүхэнд “Халхын голын” хэмээн нэрлэгдсэн байлдаан билээ.


















