"Дэлхийн II дайны үеийн польшийн ард түмний тэмцэл" үзэсгэлэнг нээнэ
Бүгд Найрамдах Польш Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Кшиштоф Бойко, Бээжин дэх Польшийн Соёлын төв хамтран "Дэлхийн II дайны үеийн польшийн ард түмний тэмцэл ба тэдний хатан зориг" сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэнг Монголын Үндэсний музейд 2019 оны 9 дүгээр сарын 24-нөөс 10 дугаар сарын 6-ны өдрүүдэд үзүүлэх болно.


















