"Тавдугаар сарын 1-нээс иргэдэд ногдол ашиг тараана гэж мэдэгдээгүй"
“Эрдэнэс Тавантолгой” ХК 2019 онд 1 тэрбум ам.долларын борлуулалтын орлоготой ажиллаж хувьцаа эзэмшигчдэдээ анх удаа нэгж хувьцаанд 90 төгрөгийн ногдол ашиг олгохоор болсон. Ногдол ашгийг тавдугаар сарын 1-нээс тараана гэж мэдэгдсэн ч одоогоор хувьцааны ногдол ашиг иргэдийн дансанд шилжээгүй байна.
















