Монгол Улсын нөхцөл байдал тавдугаар сард улам хүндэрнэ
Засгийн газраас иргэдээ, хувийн хэвшлээ дэмжиж тодорхой шийдвэрүүдийг гаргасан нь хөрсөн дээр бууж, бодитой хувь нэмэр оруулсангүй. Тухайлбал аж ахуй нэгжүүдийг нийгмийн даатгалын шимтгэл төлөлтөөс чөлөөлсөн. Гэсэн ч энэ шийдвэр ажилтныг бодсон ч ажил олгогчийг дэмжсэн шийдвэр биш байв. Иргэнээ орлоготой байлгахын тулд компаниа дэмжих ёстой. Хэрэв компаний үйл ажиллагаа зогсвол хувийн хэвшлийн салбарт ажилладаг 1 сая хүн ажилгүй болох нь.
















