НӨАТ-ын баримтаа ирэх сарын 8-ноос хойш бүртгүүлбэл буцаалт бодогдохгүй
-ААН илгээгээгүй төлөв маань өөрөө нэлээн олон шалтгаанаас болдог. Нэгдүгээрт, үнэхээр тухайн аж ахуйн нэгж нь баримтаа ирүүлээгүй байдаг. Өөрөөр хэлбэл, хуулийн хугацаа буюу 72 цагийн дотор илгээх ёстой. Хэрэглэгч QR кодоор уншуулахад бүртгэгдлээ гэж гарч ирдэг. Тухайн бараа бүтээгдэхүүний кодыг 72 цагийн дотор бүртгүүлсэн мөртлөө ААН илгээгээгүй төлөв байвал тухайн байгууллага мэдээллээ ирүүлээгүй байна гэсэн үг.

















