"Минж проперти" ХХК бондын захиалга авч эхэллээ
Орон нутагт барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа “Минж Проперти” компани нэг тэрбум төгрөгийн бонд нээлттэй хүрээнд гаргаж, захиалгаа авч эхэлжээ. Санхүүгийн зохицуулах хорооны 2018 оны 12-р сарын 06-ны өдрийн албан бичгийн дагуу "Минж проперти" ХХК-ийн бондын анхдагч зах зээлийн арилжааг 2018 оны 12-р сарын 07-ны өдөр эхлүүлэхийг зөвшөөрсөн байна.
















