Эрүүгийн 22 хэргийг шүүхэд шилжүүлэв
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2020 оны 4 дүгээр сарын 27-ноос 5 дугаар сарын 1-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 10 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 57 гомдол мэдээллийг шалгав.
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2020 оны 4 дүгээр сарын 27-ноос 5 дугаар сарын 1-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 10 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 57 гомдол мэдээллийг шалгав.
Дижитал хэрэглээ эрчимжих тусам залилагчид хэрэглэгчийн хувийн мэдээлэлдээ мэдлэггүй, хайхрамжгүй, болгоомжгүй ханддаг байдлыг нь ашиглан цахим орон зай руу тань халдаж санхүүгийн хохирол учруулах тохиолдол ихсэх болсон. Тиймээс Цагдаагийн ерөнхий газар, Монголбанк, Монголын банкны холбоо болон арилжааны банкуудтай хамтран хэрэгжүүлсэн “Ятгах тусам нягтал” аяны үргэлжлэл болгон санхүүгийн луйвраас сэргийлье “НЯГТЛАХ ТУСАМ АЮУЛГҮЙ” аяныг хоёр сарын хугацаатай зохион байгуулж байна. Энэ удаа Монголбанкны Олон нийтийн боловсрол, мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн М.Нургултэй цахим халдлага, эх сурвалжийн аюулгүй байдлын ярилцлаа.
Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автомашин жолоодож зам тээврийн осол гаргасан 2 зөрчил бүртгэгдсэн байна.
Мөн ажил үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг үл биелүүлж биед нь халдсан зөрчлийг харьяа дүүргийн цагдаагийн газарт шилжүүлэн шалгаж байна.
Дуудлага мэдээллийн дагуу Нийслэлийн Аврах ангийн бэлтгэл ээлжийн алба хаагчид 15 км замыг туулан 17:16 цагт очиж, 1.5 га талбайд өнжмөл өвс байсныг 15 минут ажиллаж унтраасан байна. Уг гал түймэрт тус дүүргийн 16 дугаар хорооны иргэн С /51 настай эрэгтэй/ өртөж нас барсныг тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Баттөмөр шилжүүлэн өгсөн байна.
Сонгинохайрхан дүүргийн 29-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, Москва хорооллын урд талын авто замыг 2020 оны 05-р сарын 01-ны 23 цагаас 05-р сарын 03-ны 06 цагийн хооронд бүрэн хааж, дулааны шугам угсралтын ажил хийж гүйцэтгэх тул жолооч та бүхэн замын ачааллыг тооцон, бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.
Хан-уул дүүргийн 4 дүгээр хороо Арцатын амны асфальтан замд Honda insight маркийн О жолоочтой автомашин онхолдож, 48 настай, эрэгтэй Б гэмтэж, 43 настай эрэгтэй М-ын амь насыг хохироосон,
Монголын Хуульчдын холбооноос жил бүрийн тавдугаар сарын 01-ний өдрийг "Хуульчийн про боно өдөр" болгон тэмдэглэдэг уламжлалтай. Энэ жилийн хувьд хэвлэл мэдээллийн байгууллага, цахим сүлжээг ашиглан иргэдэд хууль эрх зүй мэдлэг олгох, зөвлөгөө өгөх ажлыг зохион байгуулж байгаа юм.
МХЕГ-аас цар тахлын халдвараас сэргийлэх, халдварын эрсдэлийг бууруулах хяналт шалгалт хийж байгаа. Аж ахуйн нэгжүүдэд ямар шаардлага тавьж байгаа, ямар зөрчил гарч байгаа талаар НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол соёлын хяналтын хэлтсийн дарга, Д.Цэнд-Аюушаас тодруулга авлаа.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2020-04-23-ны өдөр шүүгдэгч М.Энхсайханд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнийг дараагийн шүүх хуралдаан хүртэл /2020.05.05/ цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан.
Экологийн цагдаагийн албанаас хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэргийн гаралтыг бууруулах, энэ төрлийн гэмт хэргийн хор уршгийг олон нийтэд таниулах, иргэдийн экологийн болон эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор "НОГООН ДУУ ХООЛОЙ" аяныг зохион байгуулж байгаа. Тэгвэл тус аяны хүрээнд ЦЕГ-ын Экологийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлстийн мэргэжилтэн, цагдаагийн дэд ахлагч Л.Болорсолонготой ярилцлаа.
Цагдаагийн ерөнхий газар, Монголбанк, Монголын банкны холбоо болон арилжааны банкуудтай хамтран хэрэгжүүлсэн “Ятгах тусам нягтал” аяны үргэлжлэл болгон “Нягтлах тусам аюулгүй” аяныг 2020 оны энэ сарын 20-ны өдрөөс 06 дугаар сарын 20-ны өдрийг дуустал зохион байгуулахаар боллоо. Энэ удаагийн аяныг хэрэгжүүлэхэд Цагдаагийн ерөнхий газар, Монголбанк, ХААН Банк зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж байна. Тэгвэл тус аяны талаар ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны залилах гэмт хэргийн мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч цагдаагийн ахмад Ц.Отгоннямаас тодрууллаа.
2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн байдлаар 73 хэргийг шүүхэд шилжүүлсэн саналтай прокурорт шилжүүлсэн байна. Эдгээр хэргийн дийлэнх нь олны анхаарал татсан, төрийн өндөр, хариуцлагатай албан тушаал хашиж байсан этгээдүүдэд холбогдох хэргүүд байна
Хуулийн дээрх заалтууд нь Үндсэн хуульд нийцээгүй байна гэсэн мэдээллүүдийг нэр бүхий иргэд Үндсэн хуулийн цэцэд ирүүлжээ.
Шалгалтын явцад тэд бүлэглэн бусдын хяналт сул орхисон тээврийн хэрэгсэлд түлхүүр тааруулан хулгайлдаг нь тогтоогдсон бөгөөд тухайн тээврийн хэрэгслээ ашиглан орой үдшийн цагаар хулгай хийдэг байжээ.
Шалгалтаар тус сургуулийн хичээлийн 2 дугаар байрны спорт зааланд сургалтын ахлах менежер захирлын зөвшөөрөлгүй нийт 9 хүүхдийг цуглуулж 1 цагийн 30000 /гучин мянган/ төгрөгөөр заалны үйл ажиллагаа явуулж байсан зөрчлийг таслан зогсоож, эрх бүхий байгууллагаас тогтоосон хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалтын дэглэмийг зөрчсөн тул Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу торгуулийн арга хэмжээ ногдууллаа.
Тодруулбал Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Бэлчир багийн “Улаан жирээ” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 15 км-т/ тус аймгийн Сүхбаатар сумын харьяат иргэн Б, 60 настай, эрэгтэй Сэлэнгэ голд загасчилж яваад живсэн тухай дуудлага 2020.04.27-ны өдрийн 18:37 цагт Онцгой байдлын албанд иржээ.
Тодруулбал оройн 22.00 цагийн орчимд тус аймгийн Шивээговь сумын нутаг дэвсгэрт, асфальтан замд том оврын Kia Rhino автомашины араас Kia Bongo маркийн автомашин мөргөсөн байна. Ослын улмаас Kia Bongo автомашин шатаж хэн болох нь тодорхойгүй дөрвөн хүн автомашинтайгаа шатаж амь насаа алджээ.
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Д.Гантулгад холбогдох хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлын дагуу 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Замын-Үүд дэх Гаалийн хяналтын бүсийн гарах чиглэлд 2020 оны 04-р сарын 06-ний өдөр жолоооч Монгол улсын иргэн Г нь өөрийн унаж явсан VOLVO маркийн ачааны автомашины чиргүүлийн хананд 110 кг нэр нь үл мэдэгдэх ургамлын үр гэх зүйлийг нууж улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэж байсныг гаалийн хяналт шалгалтаар илрүүлсэн байна.