Ачааны машиндаа 110 кг дэрвэгэр жиргэрүү нууж хил нэвтрүүлэхийг завджээ
Замын-Үүд дэх Гаалийн хяналтын бүсийн гарах чиглэлд 2020 оны 04-р сарын 06-ний өдөр жолоооч Монгол улсын иргэн Г нь өөрийн унаж явсан VOLVO маркийн ачааны автомашины чиргүүлийн хананд 110 кг нэр нь үл мэдэгдэх ургамлын үр гэх зүйлийг нууж улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэж байсныг гаалийн хяналт шалгалтаар илрүүлсэн байна.



















