Галт зэвсэг илрүүлжээ
Хяналт шалгалтаар бүртгэл тооллогод хамрагдаагүй, гэрчилгээжүүлээгүй галт зэвсэг эзэмших зөрчил удаа дараа илэрч байна.
Хяналт шалгалтаар бүртгэл тооллогод хамрагдаагүй, гэрчилгээжүүлээгүй галт зэвсэг эзэмших зөрчил удаа дараа илэрч байна.
УИХ-ын дэд дарга асан Г.Батхүү өнгөрсөн онд Төрийн ордонд амиа алдсан харамсалтай хэрэг гарсан.
ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадаас “Өвлийн улиралд усны гүнд эрэн хайх, аврах ажиллагаа”-ны сургалт, бэлтгэлийг Сонгино хайрхан дүүргийн 20 дугаар хороонд байрлах ‘”Хилэм ОСТ” ХХК-ийн загас үржүүлгийн нууранд зохион байгууллаа.
Судалгаанд оролцогч 9555 хүнээс “Монгол Улсад авлига хамгийн их тархсан институц”-ийг асуухад судалгаанд оролцогчдын 53.3 хувь “шүүх”, 48.0 хувь нь “гаалийн байгууллага”, 44.6 хувь нь “мэргэжлийн хяналтын байгууллага” гэж хариулжээ.
Засгийн газрын 2018 оны “Түүхий нүүрсийг хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд цагдаагийн байгууллагаас эргүүл, хяналт шалгалтыг тогтмол зохион байгуулан ажиллаж байна.
Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс 2020.01.21-ний өдөр нийт 323 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 267-н зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.
Төрийн албаны тухай хуулийн 31.2-т Төрийн албан хаагчийг томилоход улс төрийн албан тушаалтаны зүгээс аливаа хэлбэрээр нөлөөлөх, дарамт шахалт үзүүлэхийг хориглох тухай заасан билээ.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ж.Оюунаа, Х.Түвшин-Эрдэнэ, М.Золжаргал нарыг гэм буруутай эсэхийг хэлэлцэх шүүх хурал өчигдөр /2020.01.17/ 09:00 цагт Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатын шүүхэд боллоо. Тэднийг УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох хэргийн нотлох баримтад шинжээчийн дүгнэлт гаргахдаа хариуг хуурамчаар үйлдсэн гэм буруутайд тооцов.
Монгол Улсад түлэгдэлт нь 5 хүртэлх насны хүүхдийн осол гэмтлийн тэргүүлэх шалтгааны нэг болж байгаа бөгөөд нийт 0-5 насны хүүхдийн осол гэмтлийн өвчлөлийн 18.4%-ийг эзэлж байна. Түүнчлэн түлэгдэж гэмтсэн хүүхдүүдийн 90 гаруй хувь нь гэртээ түлэгдсэн байдаг аж.
Гоо сайхны мэс ажилбар хийлгэх явцад эмнэлгийн буруутай үйл ажиллааны улмаас 2019 оны дөрөвдүгээр сард 29 настай О амиа алдсан харамсалтай хэрэг өнгөрсөн онд гарсан билээ.
Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 27 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.
Өвөрхангай аймгийн Хархорин сумын Орхон багийн “Их нарийн” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 15 км/ Иргэн С-ын “Ниссан Марч” загварын суудлын автомашин Орхон голын мөсөнд цөмөрч орсон тухай дуудлагыг 2020.01.19-ний өдрийн 22:20 цагт Онцгой байдлын албанд иржээ.
Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Улсын Их Хурлын гишүүн Н.Номтойбаяр, Х.Тайван нарын зодооны бичлэг ил боллоо” гэх гарчиг бүхий дүрс бичлэгийг тараасантай холбогдуулан Улсын Ерөнхий Прокурорын газраас дээрх дүрс бичлэгтэй холбоотой асуудлыг шалгуулахаар Цагдаагийн Ерөнхий газрын Мөрдөн байцаах албанд албан бичиг хүргүүлсэн байна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т ”Тухайн орон нутгийн хүн амын тоо, эрүүгийн болон нийгмийн хэв журмын нөхцөл байдлыг харгалзан цагдаагийн байгууллагын бүтцэд цагдаагийн мэргэшсэн алба хаагчдаас бүрдсэн нэгжтэй байж болно” гэж заасны дагуу гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх ажлын үр дүнг сайжруулж, бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгох зорилгоор Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн А/301 дүгээр тушаалаар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хэлтсийг байгуулжээ.
Монгол Улсын Засгийн Газрын 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 03 дугаар тогтоолоор цагдаагийн байгууллагын бүтцэд Экологийн цагдаагийн нэгж байгуулах шийдвэрийг гаргасан. Улмаар цагдаагийн байгууллагад нийт 170 орон тоо шинээр нэмж батлагдсан юм.
Нийслэлийн прокурорын газраас Монгол Улсын иргэн Б.Буянжаргал, У.Анхбаяр, БНХАУ-ын иргэн Narengaowa, Лай Фу Жун нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж цагдан хорих тухай саналыг 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн байна.
Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс 2020.01.14-17-ны өдрүүдэд нийт 945 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 736-н зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.
Булган аймгийн Орхон сумын 3 дугаар баг “Сээрийн гарам” гэдэг газарт /сумын төвөөс баруун хойд зүгт 20 км, аймгийн төвөөс баруун урд зүгт 27 км/ тус сумын харьяат малчин Б /65 настай, эрэгтэй/ “Нарийн хайлааст” гэдэг газраас “Леганза” загварын суудлын автомашинтай “Шал чулуут” гэдэг газар байдаг гэрлүүгээ явахаар гараад сураггүй болсон.
Хан-Уул дүүргийн 15-р хороо Их Монголын гудамжинд өнөөдөр /2020.01.16/ 05:30 цаг орчимд Mercedes Benz G-500 маркийн автомашин Toyota Premio маркийн автомашинтай мөргөлдөж ослын улмаас нэг хүн нас барсан ноцтой зам тээврийн осол хэрэг бүртгэгджээ.
Энэ тухай дуудлагыг 2020.01.16 ны шөнийн 02:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын 4 алба хаагч, Цагдаагийн газраас 3 алба хаагч, ар гэрээс 6 иргэн нийт 13 хүн, 1 эрэлч нохой, 4 автомашинтай 02:16 цагаас эрэн хайх ажиллагааг эхлүүлээд байна.