Онцгой байдлын албаныхан 1093 хүний амийг аварчээ
Он гарсаар улсын хэмжээнд эхний 9 сард нийт 3896 удаагийн аюулт үзэгдэл, ослын тохиолдол бүртгэгдсэн байна.
Он гарсаар улсын хэмжээнд эхний 9 сард нийт 3896 удаагийн аюулт үзэгдэл, ослын тохиолдол бүртгэгдсэн байна.
Цагдаагийн байгууллага нь 2019 оны эхний 9 сарын байдлаар 449.299 дуудлага, мэдээлэл хүлээн авч хуульд заасан журмын дагуу шалгаж шийдвэрлэжээ. Энэ нь сард 49.922, хоногт 1.664, цагт 139 дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн гэсэн үг юм.
Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн эрүүгийн хэрэг Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр ирсэн.
Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс 2019.10.02-ны өдөр нийт 360 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 289-н зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.
Замын-Үүд дэх гаалийн газрын гаалийн хяналтын бүсэд 2019 оны 09 сарын 19-ны өдөр Монгол Улсын иргэн Г нь өөрийн жолоодож явсан ИСТАНА маркын суудлын автомашины зорчигчийн хэсэгт 75 шуудай нийт 736.9 кг дэрвэгэр жиргэрүү гэх ургамлын хатаасан үндэсийг тээвэрлэж улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэсэн үйлдлийг гаалийн байгууллага илрүүлэн шалгаж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга "Зарим шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай” зарлиг гаргаж нэр бүхий 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн. Авлигатай тэмцэх газраас эдгээр 17 шүүгчийг Салхитын мөнгөний ордын хэрэгт холбогдуулан шалгаж байгаа.
Авлигатай тэмцэх газраас Зам тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан Д.Ганбатыг өчигдөр /2019.10.02/ орой саатуулжээ. Түүнийг Зам тээврийн хөгжлийн яамны газрын дарга Д.Доржхандын хэрэгт холбоотойгоор 48 цагийн хугацаагаар саатуулсан байна
Цагдаагийн байгууллагад Санхүү, аж ахуйн алба үүсэн байгуулагдсаны түүхт 80 жилийн ойн арга хэмжээг тохиолдуулан тус албаны бие бүрэлдэхүүн албаныхаа хэмжээнд хүүхдийн тоглоом цуглуулах хандивын аяныг өрнүүлсэн бөгөөд тоглоомыг “Сүүж-уул” амралт, сэргээн засах сувиллын хүүхдийн цэцэрлэг болон Нийслэлийн алслагдсан дүүргийн цэцэрлэг болох Сонгино-хайрхан дүүргийн 116 дугаар цэцэрлэгт хандивлан, тус цэцэрлэгийн гадна талбайг тохижуулах, гэрэлтүүлэг тавьж, гацуур мод тарин “Сайн үйлсийн аян”-ыг үргэлжлүүлсээр байна. Тус сайн үйлсийн аяныг Санхүү, аж ахуйн албаны Хангалт, үйлчилгээний төвөөс санаачлан цагдаагийн хурандаа Р.Төмөрбаатар даргатай Хангалт, үйлчилгээний төвийн Барилга, байгууламжийн хяналтын тасгийн хамт олон гүйцэтгэсэн байна.
Залуу “Өмнө машин зогсчихсон байхаар нь өөр арга байгаагүй тул урсгал сөрөөд тойроод гартал нэг юман дээгүүр гарчих шиг болсон. Буугаад хартал хүн байсан” гэж болсон ослын тухай, бороотой хүйтэн өдрийн тухай харамсал тээн өгүүлэв.
Иргэний гаргасан гомдлын дагуу 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Чингэлтэй дүүрэг дэх МХХ-ийн холбогдох улсын байцаагчид хамтран ЧД-ийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хүчит шонхор” худалдааны төвийн үйл ажиллагаанд тус захын удирдлагыг байлцуулан хяналт шалгалт хийлээ.
ХБНГУ-ын Засгийн газраас Монгол Улс дахь шүүхийн шинэтгэлийн хүрээнд хийж хэрэгжүүлсэн шүүхийн программ хангамж, цахимжилтын хөгжлийг дэмжиж буйгаа илэрхийлээд 1.5 тэрбум төгрөгийн тусламж үзүүлэхээр шийдвэрлэжээ. Энэхүү дэмжлэгийг шүүхийн цахимжилтын өнөөгийн түвшнийг хамгаалах, аюулгүй ажиллагааг хангахад зориулахыг мөн хүссэн байна.
Исламын Бүгд Найрамдах Афганистан улсад явагдаж байгаа НАТО-гийн тэргүүлсэн "Шийдвэртэй дэмжлэг" ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний хамгаалалтын ротын Х ээлжийн баг ажиллагааны газар орныг зориход бэлэн боллоо.
Иргэдийн төлөөлөгчийг Шүүхийн ерөнхий зөвлөл нутгийн захиргааны байгууллагатай хамтран гаргадаг. Шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцсон иргэн ийнхүү өгүүлж байна.
Улмаар 2019 оны 09 сарын 30-ны өдөр тухайн автомашиныг нуурын уснаас татан гаргаж өгөх хүсэлтийг иргэн Б аймгийн Онцгой байдлын газарт ирүүлжээ.
Онцгой байдлын ерөнхий газар, ОХУ-ын Онцгой байдлын яамны Өвөрбайгалийн хязгаарын Удирдах газартай гамшиг, ослоос урьдчилан сэргийлэхэд хамтран ажиллах төлөвлөгөөг байгуулан ажиллаж байна.
Дорноговь аймгийн Зүүнбаян дахь хурандаа Д.Өлзийбаяр захирагчтай 336 дугаар ангид алба хааж байсан 19 настай байлдагч /2019.01.22/ нас барсан хэрэг гарсан. Уг хэргийн шүүх хуралдаан өчигдөр Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өчигдөр /2019.10.01/ боллоо.
Тус дуудлага мэдээллийг шалгахад тухайн байранд түр оршин суух хаягтай БНХАУ-ын иргэд мөнгөн ус мэт зүйлийг ашиглаж алтны шороо угааж байж болзошгүй нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогдсон байна.
Шүүгч "Яагаад болохгүйг нь мэдсээр байж тоормосгүй машинтай хөдөлгөөнд оролцсон юм бэ” хэмээн асуухад нар салхинд борлож гандсан ядрангуй царайтай эр дэмий л шилээ маажин “Накладаа уг нь солиулсан юм. Хийг нь авахаа мартаад...” гэх тайлбарыг хэлж зогсов.
Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхэлсэн БНХАУ-ын 41 иргэнийг Монгол Улсаас албадан гаргаж, Зөрчлийн тухай хуулийн дагуу 3 сая 700 мянган төгрөгийн торгууль оногдууллаа.
Түймрийн улмаас байгаль экологид 23,8 тэрбум төгрөгийн хохирол учирч, түймрийг унтраахад 449,7 тэрбум төгрөгийн зардал гарчээ.