НМХГ: Зургаан хүн нас барж, найман хүн хэвтэн эмчлүүлж байна
Хуралдааанаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун “Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын 43 хорооноос угаарын хийд хордсон гэх иргэдийн дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Өрхөөр нь авч үзвэл 61, угаарт өртсөн иргэдийн тоо 122 байна. Үүнээс эмнэлэгт хандаж зөвлөгөө авч гарсан 58, эмчилгээ хийлгэсэн 39, хэвтэн эмчлүүлж буй 8, гэртээ нас барсан хүний тоо дөрөв байна” гэж танилцууллаа.


















