Н.Түмэндэмбэрэлийн ялыг хэвээр үлдээжээ
Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Н.Түмэндэмбэрэл нарт холбогдох хэргийг өчигдөр давж заалдах шатны шүүхэд хэлэлцлээ. Уг хурлаар Н.Түмэндэмбэрэлийн ялыг хэвээр үлдээжээ. Харин н.Даваа, Б.Болор нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр болжээ. Мөн Мөнхтуулыг жирэмсэн учир сулласан байна.
Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Н.Түмэндэмбэрэлд анхан шатны шүүхээс түүнд албан тушаалаа урвуулан ашиглаж, тендерийн мөнгийг хувьдаа завшсан хэрэгт буруутгаж гурван жилийн хорих ял оноосон бол “Лабтех” компанийн гүйцэтгэх захирал Б.Болор, Мөнхтуулд нарт хоёр жилийн хорих ял оноож, бусад таван шүүгдэгчийн гуравт нь тэнсэн харгалзах ял оноож, хоёр хүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байсан ю