Гурван хүнийг хөнөөсөн хэрэгтэн буу, машин хулгайлжээ

Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт нэг гэр бүлийн гурван хүний амь насыг бүрэлгэсэн онц ноцтой гэмт хэрэг энэ сарын 11-нд гарчээ.
Тус сумын I багийн нутаг дэвсгэр болох “Хөндлөн” гэх газар хүний цогцос байна гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн байна. Энэ дагуу хэргийн газар очиход 57 настай Л, 11 настай Б нарыг буудаж, 53 настай Н-ийг хутгалж хөнөөсөн байжээ.
Уг хэргийг эрхэлсэн тодорхой ажилгүй 32 настай Б гэгч үйлдсэн байж болзошгүй хэмээн шалгаж эхэлжээ. Гэмт этгээд хэргийн газраас буу, автомашин хулгайлжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ