Улаанбаатар руу 29 ширхэг хөлдүү тарвага нэвтрүүлэхийг завджээ
Хөвсгөл, Булган аймгийн заагт байрлах Намнангийн арын Постоор 29 ширхэг тарвагыг Улаанбаатар хотруу оруулахаар ачаан дотроо нууж явсныг Хөвсгөлийн Экологийн цагдаагийн алба хаагч нар илрүүлэн хөлдүү тарвагыг эд мөрийн баримтаар хураан авч холбогдох ажиллагааг хийн ажиллаж байна.