Улсын төсвийн 850 сая төгрөгөөр музейн зураг төсөл гаргана
“Монголын Үндэсний археологи, палеонтологи, угсаатны музей, лабораторийн интерьерийн зураг төсөл” боловсруулах зөвлөхийн үйлчилгээг 400 сая төгрөгөөр, “Дорнод, Өвөрхангай, Говь-Алтай аймгийн музейн интерьерийн зураг төсөл” боловсруулах зөвлөхийн үйлчилгээг 200 сая төгрөгөөр, “Байгалийн түүхийн музейг /хуучнаар Лениний музей/-г шинэчлэн засварлах ажлын зураг төсөл” төсөл арга хэмжээний зураг төсөл боловсруулах зөвлөхийн үйлчилгээг 250 төгрөгөөр авах юм.



















