Б.Баттөмөр: Монгол Улс нэг хүнд ногдох гадаад өрөөрөө дэлхийд тэргүүлж байна
Оюутолгой төсөл 2021 онд 163 мянган тонн зэсийн баяжмалыг экспортод гаргаж, 1.9 тэрбум ам.долларын орлого олсон статистик бий. Далд уурхай ашиглалтад орсноор борлуулалтын хэмжээ тав дахин нэмэгдэх боломжтой. Оргил ачааллын үе нь 2028-2036 он хүртэл үргэлжилнэ. Оргил ачааллын үед 500 мянган тонн зэсийн баяжмалыг үйлдвэрлэж, экспортод гаргана.


















