Л.Оюун-Эрдэнэ: Эрдэнэтийн 49 хувь луйвар байсан эсэх нь удахгүй илчлэгдэнэ
Засгийн газар нэг л зүйлийн төлөө ажиллаж байгаа. Энэ бол далд эдийн засгийг ил болгох. Манай улсын гадагшаа зарагддаг гол бүтээгдэхүүн бол нүүрс, зэс. Энэ агуулгаараа Эрдэнэтийг тойрсон бөөн асуудал болсон. Энэ асуудал явж явж шүүх дээр ирсэн. Шүүх удахгүй Эрдэнэтийн 49 хувь луйвар байсан эсэхийг эцэслэн шийдэх байх.


















