Зээлийн хэлэлцээрийн төслийг өргөн мэдүүллээ
Улсын Их Хурлын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан өнөөдөр (2022.12.21) Монгол Улс, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын Зээлийн хэлэлцээр (Мөчлөг сөрсөн бодлогын арга хэмжээг дэмжих хөтөлбөр)-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.













