А.Адьяасүрэн: Би нүүрс тээврийн үйл ажиллагаа явуулдаг байсан, тэрийгээ нуугаагүй
Би шалгуулахад бэлэн. Намайг улс төрд орсон цагаас хойш маш олон гүтгэлэг дагаж явсан. УИХ-ын гишүүн, улстөрч хүний хувьд сонгосон зам хэмээн бодож, өдийг хүртэл чимээгүй явсан. Хулгай, луйвар хийсэндээ зугтааж, чимээгүй яваагүй. Цаг хугацаа бүгдийг шүүдэг.















