Шугамын хоолой задарч, засвар хийж байсан ТАВАН хүн түлэгджээ
Хан-Уул дүүргийн дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 5 хүн дулааны шугамын худагт засварын ажил хийж байхад халуун ус дамжуулдаг төмөр хоолой задарч халуун ус асгарч, 4 хүн хүндэвтэр, 1 хүн хөнгөн түлэгдсэн тухай дуудлага мэдээлэл Онцгой байдлын албанд иржээ.

















