Согтуурсан үедээ 9 давхраас үсрэхийг завджээ
28 настай эрэгтэй Б нь согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ 9 дүгээр давхрын цонхны тавцан дээр гарч амиа хорлох үйлдэл хийх гэж байсныг 25 минут ажиллаж эсэн мэнд буулган, тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн эргүүлийн офицерт хүлээлгэн өгчээ.



















