Л.Оюун-Эрдэнэ: Ямар ч улстөржилт, ямар ч эсэргүүцэл томоохон төслүүдийг гацаах ёсгүй
Ирэх жилийн төсөвт Эрчим хүчний сэргэлтийн бодлогыг эрчимжүүлнэ. Эрдэнэбүрэнгийн УЦС, Тавантолгойн ЦС зэрэг олон жил гацсан бүтээн байгуулалтын ажлыг 2023 онд багтаан эхлүүлнэ. Ямар ч улстөржилт, ямар ч эсэргүүцэл, хөрш орнууд болон бусад Засгийн газартай хэлэлцэн тохиролцсон томоохон төслүүдийг гацаах ёсгүй гэдгийг Ерөнхий сайдын хувьд хариуцлагатайгаар дахин илэрхийлж байна.


















