Х.Лхагвасүрэн: Тэвштэй машинаар цэрэг тээвэрлэхийг хориглосон
Түмэнцогт сумаас 40 км-т осол гарсан. Осол гарсан шалтгаан нь машины рулийн аппарат хагараад хажуулдсан. Дөрвөн цэргийн толгой хагарсан, хоёр цэргийн гэмтэл авсан байна. Манай газрын Эмнэлгийн яаралтай тусламжийн шуурхай бүлэг газар дээр нь очоод Хэнтийн нэгдсэн эмнэлэгт үзлэг хийсэн. "Хоёр цэргийн албан хаагч зөөлөн эдийн гэмтэл авсан байна" гэсэн мэдээлэл өгсөн.


















