БНСУ-ын Гадаад хэргийн сайд Пак Жин Монгол улсад айлчлал хийнэ
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Гадаад хэргийн сайд Пак Жин 2022 оны 8 дугаар сарын 28-30-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.



















