Төрийн гурван өндөрлөг хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэнэ
Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр өнөөдөр тохиож байна.
Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр өнөөдөр тохиож байна.
Цахим засаглалд шилжих, хүнд суртал, авлигагүй төрийн үйлчилгээг бүрдүүлэх үндэсний хороо өнөөдөр хуралдлаа. Хурлаар нийслэлийн Газрын алба, Ашигт малтмалын лицензийг сонгон шалгаруулахтай холбоотой мэдээллийг холбогдох албаныхан Үндэсний хорооны гишүүдэд танилцууллаа.
Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны “А” хэсэгчилсэн талбайн нэг хэсэг болох 225 айлын орон сууцны барилга өнөөдөр ашиглалтад орж, нээлтээ хийлээ.
Улсын төсвөөс 2 их наяд төгрөгийг халамжид зарцуулж байна.
Япон Улсын Засгийн газраас Рэйвагийн гуравдугаар он буюу 2021 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдөр 2021 оны хаврын одон гардуулах Япон болон гадаад иргэдийн нэрсийн жагсаалтыг зарласан юм.
Удирдлагын академиас хийсэн төрийн албан хаагчийн ажлын үр дүнгийн үнэлгээний судалгаанаас үзэхэд, хамгийн сайн, хангалттай буюу А, В үнэлгээг төрийн албан хаагчдын 90 гаруй хувь нь авч байна
Монгол Улсын Засгийн газар НҮБ-ын Хүүхдийн Сангаар дамжуулан 360 600 тун томуугийн вакциныг хүлээн авлаа. Монгол Улс жилд дунджаар 100 мянга гаруй тун томуугийн вакциныг захиалан авдаг бөгөөд КОВИД-ын нөхцөл байдлаас шалтгаалан ийнхүү 2 дахин их вакцин худалдан авч байгаа нь цар тахлын хариу арга хэмжээний хүрээнд хийж буй чухал хөрөнгө оруулалт юм.
Шүүхийн шинэтгэлийн хуультай холбоотой Х.Баттулга Ерөнхийлөгчийн үед ҮХЦ-д тавьсан хүсэлтээс Ерөнхийлөгч У.Хүрэлсүх татгалзан, татаж авах хүсэлтээ ҮХЦ-д хүргүүлсэн.
Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны есдүгээр сарын 08-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
АН-ын хүний нөөцийн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ АН-ын дэргэд шинээр байгуулагдаж буй “Ардчилал улс төрийн академи”-ийн талаар мэдээллийг өглөө.
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна.
Хуралдаанаа цар тахлын нөхцөл байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэн шийдвэрлэнэ. Мөн цаг үеийн асуудлыг хэлэлцэх юм.
Тус вакциныг ковид-19-ийн эсрэг вакцинд хамрагдаагүй бага насны хүүхдүүдэд түлхүү хийхээр төлөвлөсөн байна.
Хуралдаанаар коронавирусийн цар тахлын үеийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл сонсоно.
Бүгд Найрамдах Австри Улсын Вена хотноо парламентын дарга нарын V бага хурал хуралдаж байна. Энэхүү уулзалтад Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат болон МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн нарын хамт оролцов.
Оюу толгой төслийн байгаль орчны нарийвчилсан үнэлгээ, байгаль орчны менежментийн төлөвлөгөө, говийн бүсийн гүний ус ашиглалтын байгаль орчинд нөлөөлөх байдлын болон холбогдох хууль, бусад шийдвэрийн хэрэгжилтийг Шалган, санал дүгнэлт гаргах ажлын хэсгийн гишүүд өнөөдөр (2021.09.07) хуралдаж, холбогдох байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа.
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар 2021 оны есдүгээр сарын 6-ны өдөр Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-д зочилж, Ерөнхий нарийн бичгийн дарга Хелга Шмид-тэй уулзалт хийлээ.
Монгол Улсын Засгийн газраас 2021 оны тавдугаар сарын 19-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төслийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэгт мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх ажлын дэд хэсгийн хуралдаан өнөөдөр (2021.09.07) боллоо.
Бүгд Найрамдах Австри Улсын Вена хотноо болж буй Дэлхийн парламентуудын тэргүүн нарын V бага хуралд оролцож буй Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар тус улсын Үндэсний Зөвлөл (парламент)-ийн Ерөнхийлөгч Вольфганг Соботкатай 2021 оны есдүгээр сарын 6-ны өдөр уулзаж, КОВИД-19 цар тахлын эсрэг дэлхий нийтийн авч буй хариу арга хэмжээ, олон талт хамтын ажиллагааны механизмын ач холбогдол, олон улсын аюулгүй, тогтвортой байдлыг хангах чиглэлээр парламент хоорондын хамтын асуудлаар санал солилцов.
Энэ онд батлагдсан Шүүхийн тухай хуулийн зарим заалтыг Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж Ерөнхийлөгч Х.Баттулга ҮХЦ-д гомдол гаргасан. Үүнтэй холбоотойгоор хуулийн мөрдөх хугацаа гацаанд орж, ҮХЦ их суудлын хуралдаанаар хэлэлцэхээр байсан билээ.