“Хоолны дэглэм барих болсон хүү минь гурил, мах, цайны боовноос өөрийг идэлгүй хагас жил болсон юм. Гэсэн хэдий ч өвчин намжих нь бүү хэл ойрхон давтамжтай өвдсөөр. Ингэж явсаар хэрэглэж болохгүй бүтээгдэхүүнийг тодорхойлдог шинжилгээ өгснөөр цагаан гурилтай бүтээгдэхүүн идэж байгаа нь суурь өдөөгч нь байсныг мэдэж авсан” хэмээн Сүхбаатар дүүргийн иргэн П.Одон ярьж байна. Хоолны дэглэм бариарай гэхээр л шарсан хуурсан бүтээгдэхүүнээс татгалзаж зөвхөн гурил, мах идэхээс өөр сонголтгүй гэж ойлгодог. Гэтэл гурил зарим талаараа өвчнийг “өөхшүүлэгч” болдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй шүү дээ.